МУАЖ А.Очирбат таалал төгсчээ

2017 оны 03-р сарын 06 өдөр, 12 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ochirbat

Үзэгчдийн зүрх сэтгэлд “Тунгалаг Тамир” киноны Итгэлт баян, “Мандухай цэцэн хатан”-ы Сатай сайд зэрэг олон сайхан дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин А. Очирбат (1928-2017) бурхны оронд заларчээ .

Тэрээр 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газар малчин ардын хүү болон төржээ.

1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин. У.Шекспир “Ромео, Джульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллер “Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдаг “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичсэн. Түүний цалгисан их авьяасыг үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдгийг төрөөс олгож байв.

Ум сайн амгалан болтугай .

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх