Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Өнөөдөр хотын дарга тус дүүргийн Засаг даргын батламжид гарын үсэг зурлаа.
Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжиллаа
2017 оны 03-р сарын 02 өдөр, 19 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Маш зөв алийн болгон төрийн ажлыг гацааж, түмэн олонг чирэгдүүлж байхав. Эртнээс томилгоог хийх байсан юм. Одоо л нэг ажил цалгардахгүй ажиллах боллоо. Шинэ даргад ажлын амжилт хүсье