Монголчууд та бидний үзэх дуртай “Зөн билгийн тулаан”-ы 16 дахь улирлын ялагч “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдосын лекц маргааш болно.
Тэрээр анх 2016 оны 6 дугаар сард манай улсад айлчилсан нь өдгөө олон хүмүүсийн хүлээлтийг үүсгэсээр байна. Түүнийг хүлээсэн ард олны хүлээлт, итгэл асар их байгаагийн жишээ нь түүнтэй уулзаж, түүнээс энерги авахыг хүссэн иргэд нийслэл хот төдийгүй орон нутгаас ч зорин ирсээр байна.
Оросын зөн билгийн тулааны ялагчдаас хамгийн хүчтэйд тооцогддог түүний лекц маргааш буюу 3 дугаар сарын 3-ны Баасан гаригт “SS club”-т 16:00 цагаас болох бөгөөд ердөө 500 хүний хязгаартай, хамгийн их борлуулалттай “Удмын ид шид ба хүч чадал” лекцнээс та бүхэн дараах мэдээллийг авах болно гэдгийг дахин нэг сийрүүлэн сануулахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээлийг 99205231, 99207624, 77111163 дугаарын утсаас лавлаарай.
Та “Удмын ид шид ба хүч чадал” лекцээс өвөг дээдсийн зан үйл, урьд өвөг дээдсээ дурсах, өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах, таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг, өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл болон оюун санааны удамшил, хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай гээд олон сонирхолтой бас танд хамгийн чухал мэдээлэл, мэдлэгийг гагцхүү энэ лекцээс сонсож, ойлгож, амьдралаа хэрэгжүүлэх боломжтой.
Түүгээр ч үл барам, та өвөг дээдсийнхээ үе дамжин хадгалсан болон удмынхаа бүх хүч чадлыг харж мэдрэх болно.
Энэ бол хамгийн ховор тохиох боломж юм.