Мэндчилгээ

2017 оны 02-р сарын 27 өдөр, 01 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
galaarid

Үндэсний сэтгүүлзүй хэмээх их айлын галыг бадрааж, алдрыг өргөж яваа үйлс зорилго нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхандаа сар шинийн мэнд дэвшүүлж, гал тахиа жилд өөдрөг сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

1913 онд “Шинэ толь хэмээх бичиг”-ээр түүхээ эхэлсэн манай салбарынхан Монгол түмнээ мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үндэсний хамгийн чухаг үйлдвэрлэгч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, шудрага үнэний дууч байхыг хичээсээр ирлээ. Энэ уламжлалаа бататган сайжруулахад энэ оныг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан “Хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчим”(2015)-ыг нийтээрээ чанд мөрдөж, “Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг”(2017)-ийг эрхэмлэсэн он болгох та бидний санаачлага ихээхэн түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

МСНЭ нь салбарынхаа сэтгүүлч ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахын төлөө хэлбэрэлтгүй ажиллахаа энэ дашрамд илэрхийлж байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.ГАЛААРИД

Улаанбаатар хот.

2017.02.25.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх