Мэндчилгээ

2017 оны 02-р сарын 24 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayasgalan

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын иргэд та бүхэндээ болон Өвөрхангай нутгаар овоглосон нутгийн зон олондоо билгийн тооллын 17 дугаар жарны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн мэндийг хүргэж, мэндчилье.

 Тэртээ 40 жилийн өмнө Монгол орны өнцөг булан бүрээс илгээлтийн эзэн залуус цугларч Эрдэнэт хэмээх их хотыг байгуулан, өнөө цагт их хот маань зууны манлай бүтээн байгуулалт болон хөгжин цэцэглэж байгаа билээ.

Улиран өнгөрч буй бичин жилд Эрдэнэт хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн хувьд нутгийн зон олонтойгоо уялдаа холбоотой ажиллаж, ахмадуудаа дээдэлж, залуусаа дэмжсэн, ажил үйлс өөдрөг сайхан жил байлаа.

Айлчлан ирж буй тахиа жилд хийсэн ажлаа улам өргөжүүлж, залуус, дунд үе, настан буурлуудад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг дуулгахад таатай байна.

Эрдэнэт хот хэмээх их айлын түүхийг бичилцсэн, дуурсах алдартай ахмад буурлууд, өнөө цагийн их бүтээн байгуулалтыг хийж яваа залуус та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ОРХОН АЙМАГ ДАХЬ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН

НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН  П.БАЯСГАЛАН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх