Зайсангийн уугуул 44 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа

2017 оны 02-р сарын 21 өдөр, 18 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zaisan

Нийслэлийн ХУД-ийн IV,XI дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 44 иргэнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээриргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

Тус арга хэмжээний үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол иргэдэд хандан “Богдхан Уулын Зайсангийн ам болон Арцатын аманд олон жил амьдарч байгаа иргэдийн газрын асуудал шийдэгдэхгүй олон жил явж ирсэн. Миний бие эдгээр иргэддээ газар олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг анх гаргаж байсан. Ингээд зөвшөөрөлгүй оршин сууж байсан иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд XI дүгээр хорооны 463, IV хорооны 135 иргэннийт 53.27 га газрыг “Бичил эко аялал жуулчлал”-ын зориулалтаар газар ашиглах эрх олгоод байна. Газар ашиглах эрхийн гэрчилгээ авч байгаа иргэд газраа байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглаж Хамгаалалтын захиргааны тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ. Газрын гэрчилгээгээ авсан иргэд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд баярлаж, талархсанаа илэрхийллээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.21.117.***)
    2017/02/22 17:07

    olon hund tusalsan hunee gesen setgeltei tand bayrlalaa Ajliin amjilt husie

    (0) (0)
  2. ЗОЧИН
     (43.242.241.***)
    2017/02/22 15:51

    нээх их хийсэн ажилтай хүн болж шоудахаа боль, бодлогын чанартай томоохон ажлууд Агаар болон ус, хөрсний бохирдол, уул уурхайн газрын элэгдэл, эвдрэл нөхөн сэргээлтийн ажлыг шийдвэрлэх.Түүнээс нэг, хоёр иргэнд газрын гэрчилгээ олгох бол бодлогын ажил биш

    (0) (0)