Улаанбаатар хотод оюуны ухааны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан цөөхөн сургууль байдаг. Тэдний нэг болох БГД-ийн 70-р тусгай дунд сургуулийн багш нарыг чадавхжуулах, идэвхжүүлэх, урам зориг өгөх зорилгоор 2016 оны тэргүүний нийгмийн ажилтнаар шалгарсан З.Гэрэлмаа багштай хамтран “Хувь хүний хөгжил” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Ананд эдвокейтс хууль зүйн фирмийн ахлах өмгөөлөгч Ү.Амарбат явуулсан бөгөөд байгууллагын ажилчид хэрхэн зорилго нэгтэй байх, эерэг хандлагыг хэрхэн бий болгох вэ, багаар ажиллахын давуу талууд юу болох талаар ярилцаж, санал бодлоо солилцсон.
Сургалтад тус сургуулийн 30 гаруй багш хамрагдсан бөгөөд цаг наргүй ажиллаж, хувь хүний хөгжилдөө анхаарах зав гардаггүй багш нарт хүрэлцэн ирж сургалт явуулсанд талархалтай хандаж байсан юм.