“Орон сууц хувьчлах товчооны ажиллах журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

2017 оны 02-р сарын 20 өдөр, 13 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tusul

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс, Захиргаа, хууль зүйн хэлтсээс хамтран Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу “Орон сууц хувьчлах товчооны ажиллах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

 Хэлэлцүүлэгт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын болон Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Багахангай, Налайх дүүргийн холбогдох ажилтнууд оролцлоо.

 “Орон сууц хувьчлах товчооны ажиллах журам”-ын төслийн хэлэлцүүлгийн үеэр уг журмыг батлан гаргахыг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй дэмжээд, орон сууц хувьчлах товчооны бүрэлдэхүүн, хувьчлагдсан болон хувьчлагдаагүй орон сууцны нэгдсэн судалгаатай болох, мэдээллийн программ хангамжтай болох зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх