Нар мандаж, жаргаж бас дахин мандана. Эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр л, амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй, хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, инээлгэж, уйлуулж, ухааруулж буй “Сайн Аав” МУСК кино нь 1-р сарын 20-оос эхлэн Улаанбаатар хотын бүх кино театруудаар, мөн хөдөө орон нутгаар гарсаар байгаа билээ.
Энэхүү кино нь гэр бүлийн хамгийн нандин, үнэт зүйл юу вэ? гэх асуултанд эргэлзэхээргүй хариулсан жинхэнэ урлагийн бүтээл болж чадсан гэдгийг үзэгчид, мэргэжлийн хүмүүсийн дунд хүчтэй яригдаж байгаа билээ. Тэгвэл та бүхэн хөдөө орон нутгаар гарах хуваарьтай танилцан “Сайн аав” киногоо гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ үзээрэй.
2-р сарын 20-нд “Налайх дүүрэг”
2-р сарын 21-нд “Замын Үүд”
2-р сарын 22-нд “Сайн шанд”