Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ.Үүнд:
- Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч
- Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан
- Багшлах эрх нь цуцлагдсан иргэд
Шалгалтад бүртгүүлэх материал:
1. Багш мэргэжлийн бакалаврын дипломын сканердсан файл
жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.
2. Шалгалтын хураамж 35000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл
- Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ.
- Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
- Гүйлгээний утга: Овог, нэр, РД
3. Чээж зураг файлаар
Анхаарах зүйлс
- Онлайнаар бүртгүүлсний дараа таны бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг руу онлайн жишиг даалгавар илгээх тул та цахим шуудангийн хаягаа үнэн зөв бөглөнө үү. Цахим шуудан /и-мэйл/-гийн хаягаа буруу оруулснаас үүдэж шалгалтын бэлтгэл хийх жишиг даалгавар илгээгдээгүй тухай асуудлыг шалгалтын комисс хүлээхгүй болно.
- Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
- Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
- Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
- Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.