Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн бүх аж ахуй нэгж, байгууллага гаднах орчны 50 метр хүртэлх зам талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлүүлэх, гэрлийн шон дээрх зарлал, сурталчилгааны хуудсыг хуулж, дээвэр дээрх цас мөсийг буулгаж цэвэрлэх юм. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгжийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэ амралтын өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээтэй
2017 оны 02-р сарын 16 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )