МЗХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд “Цус сэлбэлтийн үндэсний төв”, “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв”, 2016 оны тэргүүний залуу эмч нартай хамтран “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг 2017 оны 2-р сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт чих хамар хоолой, нүд, шүд, зүрх судас, элэг цөс, уушиг, дотоод шүүрэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмч, гэмтэл согог судлал, нүүр ам судлал, хүүхэд, эх барих, хэвлийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын эмч нар хүрэлцэн ирж анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх болно.
Мөн энэ үеэр цус хандивлах, витаминжуулалтын аянууд давхар зохион байгуулагдана. Өдөрлөг МЗХ-ны Залуус танхимд болох бөгөөд эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.