Монгол улсад жуулчны визээр 2001 онд ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа БНХАУ-ын иргэн Сэнгэлэн гэгчийг баривчлан саатуулжээ. Тэрээр Монгол улсын иргэний үнэмлэх гэргуулан авч, Монгол иргэнтэй гэр бүл болж, хоёр ч хүүхэдтэй болсон бөгөөд том компанийн удирдах албан тушаал хашиж байжээ. Хэргийг хуулийн байгууллага шалгаж үзсэний дараа албадан гаргах уу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү гэдгийг шүүхээр шийдвэрлүүлэх юм байна.
Монголд хараар 16 жил амьдарсан Хятад иргэнийг саатууллаа
2017 оны 02-р сарын 16 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )