Хутга тулган хоёр хүн барьцаалсан хэрэг гарчээ

2017 оны 02-р сарын 16 өдөр, 10 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14461625355632b067b71f5

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны  нутаг дэвсгэрт байдаг нэгэн нийтийн байранд согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу СХД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилчид очсон байна. Тус хорронд оршин суудаг иргэн Г нь архидан согтуурсан үедээ иргэн А болон түүний 11 настай хүүг баьцаалсан байжээ.  Цагдаа нарыг “Хэрвээ энэ өрөөрүү орж ирвэл энд байгаа хоёр хүнийг хутгалж ална, эндээс хурдан зайл” гэж сүрдүүдсэн байна. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албан хаагчид ирж уг этгээдийг баривчилж, хоёр хүний амийг аварчээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх