Багшаар ажиллах эрхийн шалгалтын онлайн бүртгэл эхэлсэн байна. БСШУЯ-аас цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс эрх олгох шалгалт авдаг. Тодруулбал, багш мэргэжлээр төгсөгч нь эхлээд багшаар ажиллах эрхийн шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авдаг юм. Улмаар нэг жил багшаар ажилласны дараа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, багшлах эрхтэй болно.
Шалгалтын бүртгэл shalgalt.itpd.mn цахим хаягаар явагдаж байгаа бөгөөд мөн зөвлөмжтэй танилцах боломжтой юм.
С.Атарцэцэг