Осголтоос болж нэг хүн амиа алдаж, долоон сартай хүүхэд тахир дутуу болж магадгүй

2017 оны 02-р сарын 09 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
эр

Энэ сарын эхээр Орхон аймагт нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн осгож, нэг нь нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн гэр хорооллын алслагдсан багт зуны “амбаар”-т гурван хүүхэдтэй эмэгтэй осгосон байдалтай олсон байна. Хэрэг гардаг өдөр ээж нь гурван хүүхдээ дагуулан зуны галлагаагүй сууцанд очсон байсан гэх ба ээж нь осгож нас бараад долоон сартай, хоёр настай, таван настай хүүхдүүд осголтын зэрэгтэйгээр  аймгийн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хоёр болон таван настай хүүхдийн биеийн байдал сайжирсан бөгөөд долоон сартай хүүхдийн биеийн байдал муу хэвээр сэхээний тасагт эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн бага хүүхдийн осголтын зэрэг өндөр байгаа тул түүний хоёр хөл, гарыг тайрч болзошгүй гэж мэдээлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх