Монгол Ардын Намыг үндэслэгч, Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд, гарамгай удирдагч, шалгарсан хошой баатар, бүх цэргийн өрлөг жанжин, маршал Хорлоогийн ЧОЙБАЛСАН 1895 оны энэ өдөр буюу 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төржээ.
Өнөөдөр Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ой тохиож байна.
Тэрээр 1914-1917 онд Эрхүү хотод суралцсан найман монгол хүүхдийн нэг юм.
Х.Чойбалсан хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож Ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5 дугаар сард Ардын журамт цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, 1936-1939 онд Дотоод яам, Цэргийн яам, Гадаад яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байжээ.
Тэрээр Монгол улсыг тусгаар тогтнуулахын төлөө, эх орон, ард түмнийхээ төлөө ухамсарт амьдралаа зориулан, хичээн зүтгэсэн, хэзээд мартаж үл болох түүхэн гавьяатай хүн билээ.
Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ой тохиож байна
2017 оны 02-р сарын 08 өдөр, 13 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )