Гэр бүлийг хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд зөвхөн гэр бүлийг эхнэр нөхөр хоёрын харилцаанаас гадна хамтран амьдрагч, хамт амьдраагүй ч дундаасаа хүүхэдтэй хүмүүсийн хооронд хүчирхийлэл үүссэн тохиолдолд хохирогчийг хуулийн дагуу хамгаалалт авч, хүчирхийлэгчид хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Энэхүү хууль мөрдөгдөж эхэлсэн хугацаанд гэр бүлдээ агсам тавьж эхнэр хүүхдээ зодсон гэх 12 эрэгтэй Сонгинохайрхан дүүргийн түр саатуулах байранд саатуулжээ.
С.Атарцэцэг