Бид өмнө нь ““Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмааг АТГ-аар шалгуулъя” хэмээх нийтлэлээ хүргэж байсан билээ. Тухайн үед Б.Сэржмааг АТГ-аар шалгуулах хүсэлтэй иргэд манай сайтад хандсан юм. Тэд Б.Сэржмаа нь “Оюу толгой” компанид ханган нийлүүлэх ажлыг тендергүйгээр гэрээлж байна гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Б.Сэржмаа нь “Оюу толгой” ХХК-д 10 сая долларын 3000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын “Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн тухай бид мэдээлсэн.
Тэгвэл “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтэстэй холбоотой факт, баримтууд гарч ирсээр байна. Улмаар www.bataar.mn сайтад баримтууд дурджээ. Тодруулбал,
Баримт1. Б.Сэржмаа нь “Оюутолгой” ХХК-д 10 сая долларын 3000 төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын “Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн гэх асуудал энд яригдаж байгаа юм. “Мэргэн чадвар”буюу “SLS” компани нь 1963 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан бөгөөд “SLS bearings Mongolia” буюу “Мэргэн чадвар” ХХК хэмээх нэрээр 2013 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Баримт 2. Б.Сэржмаа болон түүний баг Хөдөлмөр хамгаалалын гутал, хувцас хэрэгсэл зэрэг 600 нэр төрлийн 5 сая долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг 2016 оны есдүгээр сард Ханбогд суманд бүртгэлтэй “Ханбогд Хөгжил” компанид мөн ямар ч тендергүйгээр өгчээ.
Баримт 3. Б.Сэржмаа болон түүний баг Ханбогд сумын хуучин засаг дарга Т.Буян-Өлзий, иргэдийн хурлын дарга Х.Нэхийт, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Эрдэнэ-Очир нарын үүсгэн байгуулсан ”Ханбогд Тээвэр Ложистик” хэмээх компанид ”Зэсийн Баяжмал тээвэрлэх” 10 сая долларын ажлыг давуу олгон 2016 оны хоёрдугаар сард өгснөөс хойш өдийг болтол тус компани нь ажлаа эхэлж чадахгүй байгаа. Гэтэл гэрээний үүргээ зургаан сарын хугацаанд биелүүлээгүй бол гэрээг цуцалдаг “Оюутолгой” компанийн бодлого журам энэ компанид үйлчилдэггүй нь ардаа том татлаатай байгаагийн тод илрэл.
Баримт4. Аливаа хувийн ашиг сонирхол, хээл хахуулиас сэргийлэх зорилгоор санхүү, худалдан авалтын албан дах дүү, хамаатан садан, дотны найз нөхдийг хамт ажиллуулахаас сэргийлдэг. Гэтэл “Оюутолгой” компанийн Хангамжийн хэлтэс нь Б.Сэржмааг тойрсон найз нөхөд, ах дүү, хамаатан садангуудаар дүүрчээ. Тухайлбал, Б.Сэржмаа болон менежер Д.Амартүвшин, ахлах худалдан авагч Ч.Нэргүй, ахлах худалдан авагч Г.Батбаяр, худалдан авагч Ц.Баярбат нар нь Дарханы гуравдугаар сургуулийн нэг ангийн, нэг төгсөлтийн багийн найзууд, худалдан авагч Г.Ундармаа нь Ч.Нэргүйн үеэл дүү, худалдан авагч Б.Амартүвшин нь менежер Д.Амартүвшингийн хамаатан, хангамжийн ажилтан Г.Наранцацралт нь Б.Сэржмаагийн хамаатан, ахлах худалдан авагч Н.Саранцэцэг нь Б.Сэржмаагийн дотны найз төдийгүй өмнө нь “Гэр санаачилга” төсөлд хамтдаа ажиллаж байсан. /Баримтыг www.bataar.mn-ээс ашиглав/
Ийнхүү “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаатай холбоотой асуудлууд ар араасаа ундарсаар л байна. Монгол Улс 34 хувийг эзэмшдэг “Оюутолгой” компанид Б.Сэржмаа гэх хүний ноёрхол тогтсон бололтой.
“Монгол Улсад тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, Монгол Улсад өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд болон эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хувьд дэлхийн жишигт нийцсэн гүйцэтгэл, удирдлагыг бий болгох “Оюу толгой”-н зорилттой нийцсэн үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн “Оюу толгой”-н Хангамжийн хэлтсийн бодит дүр зураг ийм байна.
Харин “Оюу толгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн ийнхүү тендергүй давуу эрх олгож байхад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар та нүд нь балай, чих нь дүлий байсаар л байх гэж үү. Уг нь та 2016 оны есдүгээр сарын 12-нд “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохдоо энэ мэт хууль бус асуудлаас сэргийлэх үүрэг хүлээсэн л баймаар юм.
Холбоотой нийтлэлийг эндээс уншина уу.
Холбоотой нийтлэлийг эндээс уншина уу.
оюу толгойд гэрээний менежер Өлзийжаргал, Билэгт гээд тэдны маш том авилгалын баг бас байгааг маш олон ААн-д мэдэж бгаа. бас хувийн сонирхолоор маш олон компанид хувь тохирон ажил өгч бгаа шүү. ӨЛЗИЙЖАРГАЛ ЭНД БИЛЭГТ, АНХААР…………………………
Ene hunii ard bas nuuts noynton bga. Ter hun n hen be?
Boditoi barimttai yum u ene medeelel?
Hanbogdiinhon bainga l daramtalj hamag gereeg n avdag yum bna lee shde.
Энэ хүн ажилд яаж орсон түүхийг бич. Авилга авах бололцоотой ажил байна. Шоронгийн хаалга татах магадлал өндөр. Болгоомжил. Бүгд баримттай бай. АТГ-аас анхааруул.