Ерөнхий сайд ард түмнээ алаг үзэв үү

2017 оны 02-р сарын 01 өдөр, 19 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaaaa

Ээжүүдийн группээс санаачилж, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө нэгдсэн “Утааны эсрэг ээж, аавуудын нэгдэл”-ийнхэн агаарын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ авахыг шаардан Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан билээ. Улмаар иргэд дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, тодорхой шаардлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Нийслэлийн захиргаанд хүргүүлсэн. Мөн Ерөнхий сайдад утааг арилгаж өгөөч хэмэээн хоёр ч удаа шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа аж. Үүнд арга ядсан “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү өөрийн цахим хуудаснаа дараах постыг оруулжээ.

“АЛТАН МӨНГӨН ЭЭМЭГ БӨГЖ БАЙНА УУ ЭЭЖ НАРАА????Ерөнхий сайд улсдаа 10 сая төгрөг, 10 адуу өгсөн Б.Осоргарав гуайг хүлээн авч уулзжээ. Бид Ерөнхий сайдад УТААГ арилгаж өгөөч хэмээн ХОЁР удаа шаардлага хүргүүлсэн ч хариугаа одоо ч аваагүй л байна. Хэрэв улсдаа хандив өрггөсөн хүмүүсийг нь ийм хурдан хүлээн авч уулздаг юм бол ээж нараа бүгдээрээ УТААНЫХАА ШААРДЛАГЫН ХАРИУГ АВАХААР УУЛЗАХЫН тулд алтан мөнгөн ээмэг бөгжөө улсдаа хандивлах уу??? Хүүхдээ хардаг ээж нар бидэнд улсдаа өгөх цалин мөнгө байх биш. Байгаагаар нь ээмэг бөгжөөсөө л илүүчлэе. Бидний хүүхдүүд утаагаар амьсгалж байхад, ээж нар нь улсдаа хоёр удаа шаардлага тавиад хариугаа авч чадахгүй байхад алтан ээмэг бөгжөөр ч яах юм билээ. Надад уртаашаа ганц л монетон ээмэг бий. Түүнийгээ өгье ээ!”

Ерөнхий сайд ойрын үед шийдвэртэй хариу өгөхгүй бол утааны эсрэг тэмцэж байгаа ээж, аавууд ээмэг, бөгжөө тайлахад хүрэх нь байна шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.229.12.***)
    2017/02/01 20:07

    солиор

    (0) (0)