Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойтой холбогдуулан маргааш буюу 2 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, МАН-ын ажлын алба, намын гишүүд Их жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх аж. Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм.
Мөн 14 цагт Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үдээс хойш Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.