“Царцсан” барилгыг “гэсгээх” мэдлэг А.Цогцэцэг сайдад алга гэв үү?

2017 оны 01-р сарын 30 өдөр, 13 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsogtsetseg

Бид сар гаруйн өмнө улсдаа ганц Геронтлогийн төвөөс сурвалжлага бэлтгэн хүргэж байсан билээ.

“Зуун айл”-д байрлах тус төв хуучин эрүүл мэндийн хоёрдугаар төвийн байранд 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Ахмадуудад амбулаторийн бүх төрлийн үйлчилгээг харьяалалгүйгээр үзүүлдэг, зөвлөгөө мэдээллээр хангадаг ганц газар гэж хэлж болно.


Харамсалтай нь хэзээ мөдгүй нурах дөхсөн энэ хоёр давхар барилгын булангийн хэсэгт тус төв ахмадуудад үйлчилгээ үзүүлсээр байгаа нь өнөөдөр асар их гомдол шүүмжлэлийг араасаа дагуулж байгаа нь нууц биш.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр Хан-Уул дүүрэгт баригдаж буй Ахмадын эмнэлгийн барилгын /сүүлийн гурван жил царцсан байдалтай байгаа/ төсөв нь 2017 онд  шийдэгдчихсэн байгаа ч эмнэлгийн ажил урагшлахгүй байгаа аж.


Тус эмнэлгийн барилгын ажлыг хүлээж авахгүй байгаа шалтгаанаа яамны эрхэм дарга нар бүтцийн өөрчлөлттэйгээ холбож, мэддэг хүн /барилгын мэргэжилтэн байхгүй/ одоохондоо алга байна гэсэн утгагүй тайлбар өгөөд сууж байдаг гэнэ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга У.Мягмарсүрэн шинээр томилогдож ирсэн бөгөөд ажлаа судалж байна МЭДЭХГҮЙ БАЙНА гэсэн хариуг өгч хүнд суртал гаргасаны улмаас хүлээж авах ажиллагаа зогсож 50 хувийн гүйцэтгэлтэй энэ барилга тоногдох эзэнгүйдэх асуудал яригдаж эхэлжээ.

Ингэхэд А.Цогцэцэг сайдаа, та болон танай яамны дарга нар хэзээ ажлын туршлагатай болох вэ. Таны үед энэ яамны албан тушаалын хүнд суртал газар авсан талаар иргэд маш их асуудал  тавьж байна.

Өөрийн хувийн эмнэлэгтээ асар их мөнгө төсөвлөдөг атлаа өвөө, эмээ нарт “гар татаж”  байгаад тань олон хүн гомдолтой байна шүү эрхэм сайд аа?

Чанаргүй хоол хүнс, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхэд, хөгшчүүд эрүүл мэндээрээ хамгийн их хохирсоор байгаад анхаарал хандуулах ёстой албан тушаалтангууд хувийн амбицаар асуудалд хандсаар байгаад иргэд гомдолтой байна.

Т.Хэрлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 5 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (185.170.42.***)
    2017/06/10 16:22

    ene barilga enenees olon jiliin omno baisaar l baisan. odoo tegeed ashiglaltand oroh gej baigaa bololtoi. Bolj l baina

    (0) (0)
  2. Anonymous
     (93.115.95..***)
    2017/06/07 21:35

    Asuudluudiig bugdiig ni boognuulj bgaad neg dor tsegtselne gej bhgui shdee. baga bagaar hiigdeed l bga shd ajluud ni. eruul mendiin salbart ih devshluud udahgui bugded il boloh bha. emch nariin tsaling nemeh tuhai yarigdaad bga, bi ooroo emch hun uchraas mash taatai bgaa. ovol zun shono oroigui duudagdana dandaa setgeliin tugshuurtei ajillaj bdag humuus shdee ene emch tsagdaa ontsgoigiihon chn.

    (0) (0)
  3. Anonymous
     (93.115.95..***)
    2017/06/07 21:19

    ene lav minii medehiin mash udaj baigaa ibarilga. baigaad l baisan hen negen ni ashiglah shiidver gargahgui yum baihdaa gej ch bur bodoj baisan. tegsen odoo l ene asuudliig hondson hun ni buruutan boloh yumdaa gej.

    (0) (0)
  4. Anonymous
     (93.115.95..***)
    2017/06/07 21:13

    Манайд хийж байгаа нь шүүмжэлд байнга өртөх юм. Хөөрхий дөө энэ сайд.

    (0) (0)
  5. Anonymous
     (124.158.10.***)
    2017/02/02 17:02

    buruu medeelel baina

    (0) (0)