Монголчууд архинд дургүй байна, иргэд архигүй өдрийг дэмжиж байна

2017 оны 01-р сарын 25 өдөр, 23 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
assa

Сүүлийн үед архи согтууруулах ундаанаас хордож амь насаа алдах тохиолдол ойр ойрхон гарах болов. Хамгийн сүүлд л гэхэд Сонгинохайрхан дүүрэгт 5 хүн нас бараад байгаа билээ. Тиймээс АСК мэдээллийн сайтуудын клубээс assa.mn сайтын албан ёсны пэйж хуудсанд өнөөдөр “Бямба нямыг архигүй болговол та дэмжих үү?” гэсэн асуулт бүхий зурагт постыг нийтэлж тандалт явуулсан юм.

Гэтэл 111 мянган дэмжигчтэй уг пэйж хуудсын тухайн постод таван цагийн дотор 146841 хүнд хүрч, 5400 like, 698 share, 261 сэтгэгдэл үлдээжээ. Сэтгэгдлүүдээс ажихад “Дэмжиж бна бид цөөхүүлээ архинаас болж амиа алдах утгагүй. Ер нь ганц архи ч биш ганцхан монголчуудад тохирох олон хууль батлах хэрэгтэй. Бусдыг дуурайх албагүй.”, “Архийг бүүр заруулахгүй л болгомоор байхын тэгвэл архичид архинд дондогч нар хүн шиг амьдрах байхдаа зарим нь үр хүүхэд хань ижилээ зовоож байгаа амьтдыг харахаар бүүр жигшмээр байхын.”, “Архи зарахыг хориглосон хэдхэн хоногт хот ямар сайхан цэвэрхэн эмх цэгцтэй болвоо нөгөө дэлгүүр хоршоо Автобус унаа орцонд ороход муухай үнэргүй хөлчүү балайчууд байхгүй стрессүй сайхан байлаа” гэх мэтээр архи худалдаалахыг хориглохыг дэмжсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр.
Уншигч та ч бас нэгдэхийг хүсвэл ЭНД дарж тандалтад хамрагдаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх