Өнгөрсөн мягмар гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал, лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэнэ. Энэ талаар тун удахгүй намынхан олон нийтэд мэдээлэл хийхээр зэхэж буй бололтой.
УИХ-ын өнгөрсөнсонгуулийн өмнөхөн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид заржээ” гэх мэдээлэл цацагдсан. Үүний дараа буюу 2016 оны зургадугаар сарын 28-ний орой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан тухай мэдэгдсэн.
Гэхдээ гадаадын компани биш Монголын Худалдаа хөгжлийн банк худалдан авсан. Бид Монголдоо “Эрдэнэт” үйлдвэрээ үлдээж авч чадлаа” хэмээн мэдээлэл хийсэн юм. Энэ нь нэг талаараа олон нийтэд хардлага дагуулж байв.
Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлснийг зарим улстөрч үгүйсгэж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ асуудлаар мэдэгдэл хийж байв. Тэрээр “Би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь Монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна” гэж байсан ч энэ яриа замхарсаар таг болсон. Харин өчигдөр оройноос арай өөр мэдээлэл сонсогдож эхэллээ
.
hudlaa hudlaa