Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өнгөрлөө. Тэмцээний үеэр ОУХМ О.Батхүү зодог тайлсан юм. Тэрбээр энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр зодог тайлж дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа гэдгээ ийнхүү албан ёсоор зарласан юм.
О.Батхүү нь 1996 оноос Д.Батмөнх багшийн шавь болж боксын спортод хөл тавьсан. Ийнхүү 21 жил спортод зүтгэсэн замналаа 34 настайдаа дуусгав. Тэрбээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальтай.
2017 оны боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаар тамирчны замналаа орхиж, дасгалжуулагчаар ажиллах болсоноо мэдэгдлээ.
Zurag ni bush bna tenegee