Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Говьсүмбэр аймагт ажиллалаа

2017 оны 01-р сарын 07 өдөр, 11 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
govi

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өчигдөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Тэрээр уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулан, тэдний асуултад хариулт өгч, саналыг нь сонссон юм.

 Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцууллаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Уранцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэцэгмаа нар мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд Дэд сайд Л.Бямбасүрэн үр бүтээлтэй олон жил ажилласан Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Болдбаатарыг ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”, Эрүүл мэндийн газрын Эмийн бодлогын мэргэжилтэн Ж.Тунгалаг, санхүүгийн мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч Гэрэлмаа, Түргэн тусламжийн жолооч П.Сайнжаргал нарыг ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

Дэд сайдын хамтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Глобаль сангийн төслийн ажилтан Ч.Бямбаа, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар ажиллав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх