С.Эрдэнэтуулын санаачилга, дэмжлэгтэйгээр өрхийн эмнэлгүүдэд их засварын ажил хийгдэж байна

2017 оны 01-р сарын 04 өдөр, 18 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenetuul

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгийн ойр үзүүлэх учиртай анхан шатны байгууллага болох өрхийн эмнэлгүүдийн байр чанарын шаардлага хангадаггүй талаархи шүүмжлэл их байдаг.

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуулын дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28 дугаар хороодын Өрхийн эмнэлгүүдэд их засварын ажил хийгдэж, эхнээсээ дуусч байгаа мэдээллийг манай сайт онцолж байна.

Тодруулбал, таны харж буй БЗД-ийн 23 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хана, тааз, хаалгыг будаж янзалсан ба шалнаас авхуулаад бүхий л зүйлээ шинэчлэн засварлажээ.

С.Эрдэнэтуулын хувьд дээрх өрхийн эмнэлгүүдийн их засварын ажилд зориулж тус бүрд нь 10 сая төгрөг шийдвэрлүүлж байсан юм.

11-р хорооны өрхийн эмнэлгийн гадаах засварын ажлын өмнөх ба дараах зургийг харьцуулан орууллаа.


Г.Сар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх