Оны эхний өдөр мэндэлсэн 124 хүүхэд Ерөнхий сайдынхаа бэлгийг хүлээн авчээ

2017 оны 01-р сарын 04 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenebat

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс шинэ оны эхний өдөр мэндэлсэн бяцхан иргэдэд бэлэг хүргүүлсэн байна. Тэдний зүгээс

Удам судрынхаа нэр хүндийг өргөж
Ураг элгэндээ өрх, бүл нэмэн
Ухаант дээдсийн өв эрдмийг дээдлэн
Улс Монголынхоо гал голомтыг бадраах
Уужим саруул ухаантай сайн хүмүүн болоорой хэмээх ерөөлийг өргөн мэндчилжээ.

Нийслэл, орон нутгийн хэмжээнд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийт 121 хүүхэд мэндэлж Ерөнхий сайдынхаа бэлгийг хүлээн авсан байна. Түүний илгээсэн хувийн бэлэг нь Монгол Улсдаа үйлдвэрлэгдсэн нярайн хослол хувцас байв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх