Нийтийн дууны салбарт өөрийн гэсэн донж, төрх, имижээрээ аль хэдийн байр сууриа олж, энгэр задгай хувцаслалтаараа олон эрийн харцыг булаагаад авсан залуу дуучин бол Х.Мөнгөнцэцэг юм.
Гадаад төрх, дуу хоолойгоороо гавьяат жүжигчин Т.Баясгалантай тун ч төстэй бөгөөд фэнүүд нь түүнийг ” Т.Баясгалангийн сайжруулсан хувилбар” хэмээн өхөөрддөг билээ.
Тэр болгон эмэгтэй дуучидтай хамтарч дуулдаггүй МУГЖ С.Ганзоригтой “Санахын жаргал” дуучин Т.Дэлгэрмөрөнтэй “Хайрын дээд хань минь” зэрэг дуунуудыг хамтарч дуулсан нь түүнийг багагүй нэр нөлөөтэй болгосон гэж үзэх хүн олон.
Тэрээр саяхан хоёр дах цомгоо гаргаж олон нийтэд хүргэсэн бөгөөд тун удахгүй анхны бие даасан тоглолтоо хийхээр ажил ихтэй байгаа гэнэ.
С.Атарцэцэг