Сүүлийн үед Монгол улсад хар тамхины холбогдолтой хэрэг их гарах болсон.
Тэг.эл энэ сарын 22-ны өдөр Монгол улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг тагнуулын байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал Монгол улсын иргэн И гэгч БНХАУ-аас Дорноговь аймгийн замийн үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансуулуулах бодис болох “Мөс” нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү баригдсан байна.
Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа ба сэжигтнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
С.Атарцэцэг