Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд саналаа өглөө

2016 оны 10-р сарын 19 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сүхбаатар дүүргийн 1948 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж саналаа өглөө. Тэрээр “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох энэ сонгууль 2 онцлогтой. Нэгдүгээрт, засаг захиргааны анхан шатны нэгжийн хувьд иргэддээ хамгийн ойрхон байдаг хурлыг сонгоно. Хоёрдугаарт, Засгийн газар, аймаг, нийслэлийн бодлогыг анхан шатандаа хэрэгжүүлэх боломжийг олгох сонгууль гэдгээрээ онцлогтой юм. Тийм учраас нийслэлийн иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх