Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

2016 оны 10-р сарын 19 өдөр, 14 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд сонгуулийн 1834 дүгээр хэсгийн хороонд саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа  тэрээр “Монгол орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө иргэний үүргээ биелүүлж сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийт ард иргэддээ уриалж байна” гэлээ.

Тус хэсгийн хороонд нийт 2520 хүн санал өгөхөөс 12 цагийн байдлаар сонгогчдын ирц 10 хувьтай байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх