Хамар битүүрэхээс хэрхэн сэргийлэх ба эмчлэх вэ?

2016 оны 10-р сарын 18 өдөр, 19 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Хүүхдийн хамрын нусыг байнга соруулаад байсан ч нэг л салж өгөхгүй хамар нь “тачигнаад” байдаг. Энэ нь хамрын дотор талын салст бүрхүүл зузаарч, хөөсний улмаас нус /ялгадас/ дотроо үлдснээс тэр юм. Дээр дурьдснаас үзвэл энэ нь их аюултай тул үүнээс сэргийлэхийн тулд юу хийх, яаж арчлах талаар зөвлөмж өгье.
Юуны түрүүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, даван туулахад хөхүүлэх, хөхний сүүгээр тэжээх нь чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй хүүхдийн дархлаа үүсэхэд юугаар ч орлуулшгүй.

Гэвч сайн хөхүүлээд байсан ч ялангуяа нялхасын орчин солигдох, гэртээ олуулаа байх зэрэг үед өвчний шинж тэмдэг хавьгүй хурдан илэрдэг.
Хамрын үүдэвчний дотоод хананд маш нарийхан микроскопоор л харахуйц үс байх агаад энэ нь орж ирсэн бохирдол, нянг хамрын нүхний хойд хэсэг рүү хөөдөг. Физиологийн уусмалаар чийглэсэн орчинд үслэгийн хөдөлгөөн илүү сайн байдаг. Натрийн ионы тусламжтайгаар амьсгалын дээд замын шүүрэл шингэрч, гадагшлах явц хурдасдаг. Иймээс арчилгааны чухал хэрэглэгдэхүүн бол давсны уусмал байх нь.

-Давсны уусмалыг гэрийн аргаар бэлдэж болно. Хагас литр ус буцалгаад жижиг халбагаар нэг давс хийнэ. Хэрэглэхийн өмнө усны температурыг заавал шалгаарай. Уусмалыг эмийн сангаас авсан дусаагуураар эсвэл дусаагууртай саванд хийж дусаагаарай.

-Эмийн санд бэлдсэн физиологийн уусмал авах буюу шууд цацаж /нэр/хэрэглэдэг давсны уусмал авч болно.

-Мөн тэнгис, далайн давсаар хийсэн давсны уусмал бий.

-Хөхний сүүг хамарт нь дусаадаг ардын аргыг хэрэглээрэй.Энэ нь үрэвсэл намжаах үйлдэлтэй тул үрэвсэл, зузаарлыг багасгана.

Энэ бүхнийг хэзээ хэрэглэх вэ?
Хамрыг нь цэвэрлэсний дараа уусмалыг дусаах, цацах нь чухал. Ингэхэд уусмал хамрын салстад хүрэлцэнэ. Хамрыг цэвэрлэлгүй дусаавал ялгадас салстыг бүрхсэн байх тул уусмал хүрэлцэж чадахгүй тул хүссэн үйлчилгээг үзүүлж чаддаггүй. Хамрын цэвэрлэгээг орой усанд оруулахын өмнө хийх төдийгүй хөхүүлэх, хооллохын өмнө заавал хийнэ. Ингэж хүүхэд бүрэн хооллож, өсөлт хөгжил нь хэвийн явагдах ба ханиад нь хурдан эдгэнэ.

Үүнээс гадна хэрэгцээтэй хэдэн зөвлөмж хүргэвэл:
Дээр дурьдсан намираа хучаас эдийн хөдөлгөөн нь чийглэг орчинд илүү сайн. Хамрын салст нь хуурай агаарт хурдан хуурайшдаг тул халаалтын улирал эхлэхэд энэ тухай илүү анхаарах нь зүйтэй. Гэхдээ үүнийг агаар чийгшүүлэгч /ууршуулагч/ хэрэглэн хөнгөхөн шийдэж болно.

Нялхасын хамрын хөндий, нүх нь бяцхан тул давсны уусмалыг зохих хэсэгт хүргэх амаргүй. Дусаагуур, цацагч тийм үр дүнд хүргэж чадахгүй ч байж болох юм.
Агаарыг давсны агууламжтай чийгээр баяжуулж чадах агаар чийгшүүлэх төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Учир нь ийнхүү амьсгалсан агаар нь хамгийн нарийн хэсэгт ч хүрч таатай нөлөө үзүүлж чадна. Дээр нь унтаж байхад нь ч үйлчилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх