Монгол Улсын Ерөнхийлөгч Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2016 оны 10-р сарын 18 өдөр, 19 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, Хойд Америкийн хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэл, хандлагын талаар санал солилцон ярилцлаа.

1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хойд Америк-Монголын бизнесийн  Зөвлөл нь Монгол Улсыг Хойд Америктай холбосон хамгийн анхны бизнесийн байгууллага бөгөөд Монголын гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

Тус байгууллага  нь Монгол Улс, АНУ болон Монгол Улс, Канадын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах зорилготой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх