Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны 31-р олимп Бразилд үргэлжилж байна. Олимпийн наадмын жудо бөхийн барилдаанд -90 кг жинд өрсөлдсөн Монгол улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдааны эхэн үед хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Л.Отгонбаатарын зүүн мөрний шөрмөс тасарсан, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн оноштойгоор өчигдөр шөрмөс залгах хагалгаанд амжилттай оржээ. Тэрээр энэ сарын 24, 25-ны өдрүүдэд эх орондоо ирэх юм.