Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

2021 оны 04-р сарын 16 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
174415266_3170915919789614_5274597741903153444_n
Apple болон Google компаниуд коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор Covid -19 ERSDEL апплекшнийг хөгжүүлж буй бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна.
Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж, ирэх даваа гариг буюу 2021 оны 04 сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулахаар боллоо.
Өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Google компанийн төлөөлөл Алехандро нартай цахимаар уулзалт хийв.
Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас үүдэж халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсч байгаа.
Энэхүү апплекшнийг гар утсандаа суулган bluetooth -ээ асааж ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.
Тус апплейкшний онцлог нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдал дамжуулагдаггүй гэдгээрээ онцлогтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.