ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Сүүлийн 24 цагт 12000 гаруй шинжилгээ хийхэд 689 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод 618, орон нутагт 68 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 14183 болов. Нэг хүн нас барсан.
Коронавирусээс шалтгаалсан нас баралт 20 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар гурав бүртгэгдлээ. Хөнгөн 1931 хүн байна. Энэ нийт тохиолдлын 76 хувийг эзэлж байна. Энэ хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчний тоо ихсэж байгаатай холбоотой. Мөн хүндэвтэр 475, хүнд 99, маш хүнд 22 хүн байна.
Дархлаажуулалттай холбоотой мэдээлэл
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Дархлаажуулалтыг 15 хоногоор хойшлуулах шийдвэр гарсан. Нас баралтыг багасгах, тохиолдлыг бууруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй уялдуулан дархлаажуулалтын ажлыг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн 24 цагт 3697 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 488 254 хүнийг вакцинжуулсан. Орон нутгийн хэмжээнд нийт 110 128 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Одоогоор улсын хэмжээнд 599132 хүнийг хамруулжээ.