“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацанд 2872 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүний 891 буюу 31 нь шинжилгээтэй холбоотой, 841 буюу 29,2 хувь нь вакцинжуулалттай холбоотой, 628 буюу 21,8 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, 85 буюу 2,9 хувь нь тусгаарлалттай холбоотой, 231 нь буюу 8 хувь нь хөдөлгөөн зохицуулалт, 50 буюу 1,7 хувь нь орон нутгийн зорчих хөдөлгөөнтэй холбоотой, 19 буюу 0,6 хувь нь тусгай үүргийн нислэг, 127 буюу 4,4 хувь нь бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 66% буюу 2,029 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.