Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороодыг танилцуулж байна

2021 оны 04-р сарын 03 өдөр, 15 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
168300888_789923601933321_566441820202964204_n_20210403033623

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 6, 14,

Сүхбаатар дүүргийн 1, 2, 10, 15, 18

Баянзүрх дүүргийн  4, 5, 6, 7, 8, 14, 15, 16, 18, 21, 25, 26,

Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 8, 15, 16, 18,19, 21,

Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 24,

Сонгинохайрхан дүүргийн 3, 6, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.