Дорнод аймаг руу хулгайн замаар нэвтрэхийг завдсан иргэдэд 10 хоногийн баривчилгаа оногдууллаа

2021 оны 04-р сарын 01 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
166757680_2918865921658923_7655013491721185336_n
3 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотын харьяат иргэн “Д” ПГУ шинжилгээ өгөөгүй, Улаанбаатар хотын харьяат “О” нар Хөлөнбуйрын постод ирснийг, тус постын алба хаагчид нэвтрүүлэхгүй буцаажээ.
Гэтэл Сүхбаатар аймаг руу салдаг замаар буюу баталгаат бус хулгайн замаар 21 дүгээр талбайн Зам анги руу явах гэж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид барьж, аймгийн Халдвартын тасагт албадан тусгаарлан, тус зөрчлийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхээр зөрчлийн тухай хуулийн 5.13.а -д заасны дагуу 10 хоногийн баривчилгаа оногдууллаа.
Иймээс Дорнод аймаг руу баталгаат бус зам буюу хулгайн замаар нэвтрэх боломжгүй гэдгийг сануулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.