377 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 8447 боллоо

2021 оны 03-р сарын 31 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
BAIGALMAA
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа. 
Сүүлийн 24 цагт 10652 хүнээс шинжилгээ авахад 377 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо. Мөн шинээр 95 хүн эдгэрч нийт эдгэрсэн тоо 4920 боллоо. Шинэ тохиолдлуудын 328 нь Улаанбаатар хотод, 49 нь орон нутагт бүртгэгдсэн.
Шинээр
Дархан уул аймагт – 16
Өвөрхангай – 6
Сэлэнгэ – 4
Булган – 4
Ховд – 1
Увс – 1
Архангай – 7
Төв – 5
Хөвсгөл – 5 тохиолдол илэрсэн.
Шинжилгээнд эерэг илрэх хувь гуравдугаар сарын эхнээс огцом өссөн. Эмнэлэгт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд хүн 12 байна. Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол өдөрт илрэх халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж болзошгүй гэж эрдэмтэд үзсэн. Хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүсийг гэрээр тусгаарлаж байгаа бөгөөд 1000 орчим хүн байна. Одоогоор 490 мянган тун вакцин хүлээж авсан. Төв, Орхон, Өмнөговь аймаг болон нийслэлд 9437 хүнд вакцин хийснээр нийт 300366 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь нийт дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна. Одоогоор 50-аас дээш насны 112 мянган хүнийг вакцинд хамруулсан.
Нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувь буюу 1623 нь хүүхэд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн нас барсан таагүй мэдээ байна. Нас барсан хоёр иргэний хувьд, 69 болон 84 настай байсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.