Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа танилцууллаа.
Сүүлийн 24 цагт 14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд нь дотоодод бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 404 нь нийслэлд, 77 нь орон нутагт бүртгэгджээ. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
1486 хүний бие хөнгөн
250 хүний бие хүндэвтэр
31 хүний бие хүнд
11 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн 24 цагт 124 хүн эдгэрсэн байна.
Нийгмийн идэвхтэй бүлэг болох 25-44 насны хүмүүс Covid-19 халдварт илүү өртөж байна. Харин 65-аас дээш насны хүмүүс Covid-19 халдварт өртсөн тохиолдолд биеийн байдал нь хүндэрч байгаа аж. Сүүлийн үед нэн хүнд болон хүнд биеийн байдалтай хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.
Өнөөдрийн байдлаар 290108 хүнийг вакцинжуулсан. Эдгэрсэн хүмүүс 6-8 сарын дараа вакцин хийлгэнэ.
900 мянган тун Синофарм вакцин дөрөвдүгээр сард багтаж ирэх ба Спутник вакцины нэг сая тун орж ирнэ.
ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл