361 хүнээс “Ковид-19” халдвар илэрлээ

2021 оны 03-р сарын 27 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 17000 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 361 хүнээс “Ковид-19” халдвар илэрлээ. Шинээр илэрсэн халдварын 319 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэл хотын хэмжээнд 5606 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд 6693 боллоо. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 73 настай Хятадын иргэн Ковид-19 халдвараар нас барж, Монгол Улсын хэмжээнд нас барсан хүний тоо зургаа боллоо.

Мөн 87 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4237 хүрлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон дүүрэг, халдвар гарсан орон нутгийн аймгийн эмнэлгүүдэд нийт 1576 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаагаас хөнгөн 1369, хүндэвтэр 183, хүнд 27, биеийн байдал маш хүнд долоон хүн байна

164686197_293883892246737_4732898614317742503_n.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.