Улаанбаатарт 267, долоон аймагт 18 халдвар шинээр батлагдлаа

2021 оны 03-р сарын 25 өдөр, 11 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

 Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт 16 лабораторид 13,456 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр  285 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 267 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 18 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Завханд нэг, Баянхонгорт нэг, Дорноговьд хоёр, Орхонд гурав, Архангайд хоёр, Дархан-Уулд долоо, Төв аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 5,895 болсноос дотоодын халдварын тоо 5,359 боллоо.

 1391 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн дотор 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

161817459_1272212466527466_1845088589039253854_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.