218 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ

2021 оны 03-р сарын 24 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
164505557_2816923738570419_3586449689282501882_o
/2021.03.24-ны  11:00 ЦАГ/-ийн нэгдсэн мэдээллээр холбогдох албаныхан дараах мэдээллийг хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12605 хүнд шинжилгээ хийснээс 218 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5610 боллоо. Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 42 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1376 хүн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн 1138,
Хүндэвтэр 207
Хүнд 18,
Маш хүнд 4 хүн байгаа аж.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан сувиллын газартай холбоотой халдвар ийнхүү хэд хэдэн орон нутагт тархсан байна. Иймээс онцын шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байх хэрэгтэй.
Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:
Өчигдөр нийслэлд дархлаажуулалтын 42 цэгт 181 багийн 708 ажилтан ажиллаж, 9,049 хүнийг дархлаажууллаа. Мөн хугацаанд Өмнөговь аймгийн есөн суманд 1,203 хүнийг дархлаажуулснаар тус аймагт вакцинд хамрагдсан хүний тоо 6,330 боллоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 226,427 хүний дархлаажуулаад байна гэж ХӨСҮТ-ийн Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.