Халдвар тархах өндөр эрсдэлтэй 48 хороо байна

2021 оны 03-р сарын 24 өдөр, 09 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
161682523_4401413549872338_6353093479059289109_n
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж. Үүнд:
Чингэлтэй дүүргийн 6, 14
Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15
Баянзүрх дүүргийн 5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27
Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21
Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14, 19, 24, 25
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8, 9, 10, 18, 19, 27, 29, 35, 37, 41 дүгээр хороо халдвар тархах эрсдэлтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.