“Хүслэн” брендийн бүтээгдэхүүнийг хандивлав

2021 оны 03-р сарын 23 өдөр, 13 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A4206-6za9nfqchuutbsrfnwcw03a4r7l8oonf2jrzflfdirk

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархал илэрхийлж аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүллээ.

Тодруулбал, “Монголын анагаах давс ” ХХК-аас 750 000  төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг “Хүслэн” брендийн бүтээгдэхүүн болох ам зайлагч давсыг өнөөдөр Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

 Тус компани нь дөрөвдэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгааг онцлоод коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд оролцож байгаа нийт ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.