210 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 5186 боллоо

2021 оны 03-р сарын 22 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
163235549_2815553478707445_8572176860174927588_o

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн  танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
“Энэ сарын 21-нд 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5186 боллоо. Үүний 206 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 3 тохиолдол, үлдсэн нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Шинээр бүртгэгдсэн 210 хүнээс дотоодод халдвар авсан нь 209. Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 206 өвчлөл бүртгэгдснээр нийслэлийн дотоодын халдвар 4284 боллоо. Түүнчлэн халдварын 185 нь ойрын хавьтал бол 25-ынх нь голомтыг тогтоохоор тандалт судалгааг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо, Хан-Үүл дүүргийн 1, 11, 17, 18 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 14, 9, 26 хороодод амьдарч байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа. Сүүлийн 24 цаг 129 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас
• хөнгөн 1209,
• хүндэвтэр 180
• хүнд 15,
• маш хүнд 3 хүн байгаа аж.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Өнөөдөр вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжиж байна. 09:00-17:00 цагийн хооронд 50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хамрагдана. Манай улс дархлаажуулалтын хуулийн дагуу ямар нэгэн сөрөг нөлөөгүй нь батлагдсан вакцинд иргэдийг хамруулж байгаа. Иймд вакцин үйлдвэрлэсэн улс орноор ялгаж үзэх шаардлагагүй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.