Халдвар тархах эрсдэлтэй хороодыг танилцуулж байна

2021 оны 03-р сарын 20 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
162619132_1883197801833687_122347135887400425_n_20210320031723

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн “Ковид-19” халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй  байгаа юм. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 6, 13, 14
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15
  • Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28
  • Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21
  • Баянгол дүүргийн 4, 5, 24, 25
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомттой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.