УОК-оос түвшнээс улбар шар түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 3 сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо 26-р хороонд хөл хорио тогтоох үндсэн шалтгаан юм.
Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17000 гаруй иргэдээс ПСР-ын шинжилгээг авч дууссан бол аритгал халдваргүйжилтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ 2021 оны 03 сарын 20-ны өглөөний 06:00 цагт цуцлах чиглэлийг өглөө.


7171
5 сэтгэгдэл
12 удаа хуваалцсан
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах